“Цуутай тамирчид” ном уншигчдын гар дээр очлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-07 09:36:52

"Цуутай тамирчид" номонд төрөлхийн гоц авьяас, уйгагүй хөдөлмөрч чанараараа спортын талбарт онцгой амжилт үзүүлж дэлхийн спортын нэрийн хуудас болж алдар цуугаа мөнхжүүлж чадсан шилдгүүд багтжээ.

Тухайлбал, олимпийн анхны аварга Э.Конноли, алдарт уран гулгагч Г.Графстрём, шатарчин М.М.Ботвинник, “Тарзан” П.Вайсмюллер, “хар сум” Ж.Оуэнс, домогт боксчин М.Али, тэшүүрчин Э.Хайдан, домогт хоккейчин У. Гретцки, В.Харламов, алдарт гимнастикч Н.Команэчи, “нисдэг” М.Жордан, “нисдэг норвег” Б.Дэли, “оросын баавгай” А.Карелин, “тэвчээр” Р.Корженевски, талбайн теннисчин Ш.Граффи, “дөчин настай хөвгүүн” У.Бьорндален, “аянга” У.Болт, “Тэдди бамбарууш” Т.Ринер зэрэг бүх цаг үеийн цуутай жар гаруй тамирчдын амьдрал, спортын замналын тухай өгүүлжээ. 

Энэхүү номыг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, “ДМЮ” клубын захирал Бат-Эрдэнийн Батзаяа ивээн тэтгэсэн байна. "Цуутай тамирчид" хэмээх номыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, орчуулагч Д.Өлгийсайхан эмхэтгэжээ.

Д.Өлзий

Related news