3х3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 09:57:05

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕББД сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулагддаг 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн уламжлалт ёсоороо хоёр өдрийн турш явагдаж дүнгээ гаргалаа. 

Тэмцээнийг дунд, ахлах насны ангилалаар, Койка Олон Улсын байгууллагын сайн дурын гишүүд гардан зохион байгуулсан юм. Тэмцээнд нийт 16 баг оролцож, ахлах, дунд насны ангилалд хурд, хүчээ сорин өрсөлдлөө. Ингээд тэмцээний дунд насны ангилалд тэргүүн байрыг Сүхбаатар сумын ЕББД 12 жилийн 2-р сургуулийн баг, дэд байрт мөн сургуулийн 2-р баг, гутгаар байрт мөн сургуулийн 3-р баг тус тус шалгарлаа. Харин ахлах насны ангилалд тэргүүн байранд Сүхбаатар сумын ЕББД Улсын тэргүүний 12 жилийн 4-р сургуулийн Г.Ганбаяр ахлагчтай баг, дэд байранд н.Батдулам ахлагчтай 2-р сургуулийн баг, гутгаар байрт н.Билгүүн ахлагчтай ЕББД Улсын тэргүүний 12 жилийн 1-р сургуулийн багууд шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. Энэ удаагийн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний дундуур 3 онооны шидэлтийн тэмцээн явуулсан нь тэмцээнийг их сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосон байна.    

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

 

Related news