Цахилгаан, эрчим хүчний хөнгөлөлтөд 10 гаруй өрх хамрагдана

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-07 17:22:49
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт 13-хан өрх хоёр тарифт тоолуур хэрэглэж байна. Эдгээр өрх энэ сарын нэгнээс шөнийн цахилгааны төлбөрөө 50 хувиар хөнгөлүүлнэ.

Улаанбаатар хот, Дархан-Уул, Баганнуур, Орхон аймгийн гэр хорооллын иргэд дээрх хөнгөлөлтийг жил бүрийн 12 дугаар сарын нэгнээс гуравдугаар сарын 31 хүртэл эдэлнэ. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр шөнийн цагт цахилгаан халаалт ашиглаж буй иргэдэд хамаатай юм.                                                         

Орхон аймагт “Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх сүлжээ” ТӨХК, “Эрдэнэт Ус Дулаан түгээх сүлжээ” ОНӨХК цахилгаан түгээдэг. Дээрх 13 өрх “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-д хамаардаг юм. Тодруулбал, гэр хорооллын 600 өрх “Эрдэнэт Ус” компанид харьяалдаг. Үүний 13 нь дээрх хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг. Гэр хорооллын цахилгаан эрчим хүчийг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутгийн хөрөнгөөр дэд станц барьдаг. Энэ нь Орон нутгийн өмчид бүртгэгдэж “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК-д харьяалагддаг юм. Харин улсын төсвийн хөрөнгөөр барьсан дэд станц “Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д бүртгэгддэг. 

                                                                        Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ 

Related news