Малыг нь хулгайлан махалж байгаад баригджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 15:01:42

Булган аймгийн Сэлэнгэ сум, Хялганат тосгоны Цагдаагийн алба хаагч нар малын хулгайн гэмт хэрэг илрүүллээ.

Булган аймгийн засаг даргын захирамжийн дагуу "Хяналт-Шийдвэрлэлт" нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2015 оны 12-р сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сэлэнгэ сумын 2-р багийн нутаг Тариахтай гол гэх газраас иргэн Н-ийн 1  үхрийг,  тус сумын харьяат Ш, Л нар тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан, шулж махалсан гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүллээ. Энэ хэргийг шалгах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Идэшний үе болж байгаа болохоор малын хулгай газар авах хандлагатай байгаа ч цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн анхаарал сонор сэрэмжтэй ажиллаж байна.

П.Батням

Related news