Сумдын ИТХ-ын хуралдаан эхэллээ

ОРОН НУТАГТ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 20:26:50

Увс аймгийн ИТХ-ын ээлжит 10-р хуралдаан өнгөрсөн сарын сүүлчээр болж, аймгийн төсөвт тодотгол хийсэнтэй холбогдуулан сумдын ИТХ хуралдаж эхлээд байна.

Одоогоор Улаангом сумын ИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 14-нд болохоор товлогджээ. Уг хуралдаанаар сумын 2015 оны нийгэм, эдийн засгийн зорилтын биелэлт,  2016 оны нийгэм, эдийн засгийн зорилт, энэ оны болон ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэргийг хэлэлцэхээс гадна төсөвт тодотгол хийх юм байна.

Маргааш Улаангом сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг авч үзэх аж. Улаангом сумын ИТХ нь 31 төлөөлөгчтэй юм.

Увс аймаг Б.Батхүү

Related news