Зулын 25-ны өдөрт зориулсан шагайн харвааны тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 20:28:21

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын шагайн холбооноос Зулын 25-ны их дүйчин өдөрт зориулсан үндэсний шагайн харвааны тэмцээн зохион байгууллаа.  Тэмцээнийг тус сумын мянгат малчин, сумын алдарт уяач Ч. Пүрэв ивээн тэтгэжээ.

Нийт  3 баг оролцсоноос Пүрэв ахлагчтай баг 1-р байр, Батбаатар ахлагчтай баг 2-р байранд шалгарсан бол хувийн цуваа харваанд ахмад харваач Пүрэв тэргүүлж, Эрдэнэсүх, Тогоо нар удаах байруудыг эзэлсэн байна.

Ер нь Түвшинширээ сумын шагайн холбоо нь байнгын үйл ажиллагаа зохион байгуулдаг идэвхтэй холбоодын нэг юм. Харваачдынхаа ур чадварыг нэмэгдүүлэх, үндэсний шагайн харвааг олонд сурталчилан таниулах зорилгоор сумандаа сар бүр тэмцээн зохион байгуулдаг гэнэ. Дээрх тэмцээнийг ч мөн жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болжээ.

Сүхбаатар аймаг Т. Одончимэг

Related news