Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 8.9-13.7 хувиар нэмэгдэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 773.8 (8.9 хувь) тэрбум, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 8.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1 (13.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.
1198日