Катар: Газын зурвас руу эм тариа, хүмүүнлэгийн тусламжийг тохиролцсоны дагуу нэвтрүүллээ
ДОХА, 2024 оны нэгдүгээр сарын 18 /Xinhua/. Катар, Францын зуучлалын дагуу барьцаанд байгаа израилчууд, энгийн иргэдэд зориулсан эм тариа болон хүмүүнлэгийн бусад тусламжийг Газын зурвас руу лхагва гарагт нэвтрүүлсэн тухай Катарын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мажед Аль-Ансари мэдэгдэв.
493日