Ерөнхий сайд У.Хүрэлсүх эмнэлгүүдийн бэлэн байдалтай танилцлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол
Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эмнэлгүүдийн бэлтгэл бэлэн байдлыг өнөөдөр
шалгав. Шинэ коронавирусний эрсдэлийн үед ХӨСҮТ-д 200 ор, Цэргийн төв
эмнэлэгт 50 ор, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 65 ор бэлдсэн. Шаардлагатай
тохиолдолд, Цэргийн төв эмнэлгийг бүрэн тусгаарлаж хоёр цаг хагасын
дотор нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэл хангажээ.
2115日