Пуужин харвахгүй байхыг БНАСАУ-д анхааруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-15 10:43:48

ВАШИНГТОН. /NHK/. Хэрвээ Умард Солонгос баллистик пуужингийн технологи ашиглан ямар нэгэн пуужин харвабал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн хэрэг болно гэж АНУ-ын Засгийн газар мэдэгдлээ.

Ирэх сард алсын тусгалтай пуужин дотор хиймэл дагуул хөөргөж магадгүй тухайгаа Умард Солонгос мэдэгдсэний дараа Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жон Кирби сэтгүүлчдэд мэдэгдэл хийсэн байна.

Мөн хиймэл дагуул хөөргөхдөө цөмийн цэнэгт хошуутай алсын тусгалтай баллистик пуужин ашиглаж болзошгүй.

АНУ, Япон болон Өмнөд Солонгосын Умард Солонгосын асуудал хариуцсан нөлөө бүхий албаны хүмүүсийн уулзалтыг энэ сарын сүүлээр зохион байгуулахаар АНУ ажиллаж байгаа юм.

Умард Солонгосын байдал, хэрвээ Умард Солонгос дээрх төлөвлөгөөгөө хэрэгжүүлбэл хэрхэн хариу арга хэмжээ авах зэргийг албаны хүмүүс хэлэлцэх бололтой.

Г.Доржханд

 

関連ニュース
コメント