БНАСАУ НҮБ-д захидал илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-15 11:14:15

ВАШИНГТОН. /Yonhap/. АНУ-ын армийнхан Өмнөд Солонгост байгаа нь Солонгосын хойгийн байдлыг тогтворгүй болгож байна гэж буруушааж,  цэргүүдээ татахыг АНУ-аас шаардсан агуулга бүхий захидлыг Умард Солонгос НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд илгээсэн гэж НҮБ мэдэгдлээ.

НҮБ дахь Умард Солонгосын төлөөлөгчдийн дарга Жа Сон Нам уг захидлыг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт илгээсэн байна.

Умард Солонгосын үзэж буйгаар, АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт нь АНУ болон Умард Солонгос хоорондын төдийгүй, хоёр Солонгос хоорондын “сөргөлдөөн, үл итгэлцлийг гүнзгийрүүлж буй гол хүчин зүйлсийн нэг” ажээ.

Умард Солонгосын түрэмгийллийг таслан зогсоох зорилгоор АНУ-ын 28500 орчим цэрэг Өмнөд Солонгост байрлаж байгаа билээ.

Г.Доржханд

関連ニュース
コメント