НҮБ-ын тогтоолыг дагаж мөрдөхийг БНАСАУ-д уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-16 11:27:15

БЭЭЖИН. /NHK/. Баллистик пуужингийн туршилт хийхийг хориглосон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг дагаж мөрдөхийг Умард Солонгост БНХАУ уриаллаа.

БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лей өчигдөр мэдэгдэл хийхдээ ингэж уриалсан байна.

Ирэх сард алсын тусгалтай баллистик пуужин харвахаар төлөвлөж байгаагаа Пхеньян даваа гарагт мэдэгдсэн юм.

Тусгаар тогтносон улсын хувьд Умард Солонгос сансрын орон зайг энхийн зорилгоор ашиглах эрхтэй гэж Хун хэлээд, “Гэхдээ баллистик пуужингийн туршилт хийхийг хориглосон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг дагаж мөрдөх хэрэгтэй” гэжээ.

Мөн тэрбээр, “Холбогдох мэдээллийг БНХАУ нухацтай ажиглаж, хяналт тавьж байгаа” гээд, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд илүү их зүйл хийхийг холбогдох талуудад уриалсан байна.

Г.Доржханд

 

関連ニュース
コメント