Үүсмэл хогийн цэгийн судалгаа гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-17 18:22:36

Нийслэлийн хэмжээнд 487 иргэн хамрагдсан 70  бүлэг байгуулагдаж хог хаягдлыг багасгахад хог тээвэрлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлжээ.

Зургаан дүүргийн хог хаягдалд хяналт тавьж буй төрийн бус байгууллагынхан “Хог ачилт тээвэрлэлтэд жолооч ачигч нараас гадна иргэдийн бүлгийн гишүүд анхаарч түүвэр цэвэрлэгээ хийж байгаа нь хог хаягдлыг багасгахад чухал үүрэг гүйцэтгэж байна” хэмээн онцлов. Цаашид хог ихтэй газруудад хогийн сав байршуулж техник ажиллагаагаар хогийг нь машинд ачдаг болох юм байна. Түүнчлэн эл ажлыг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүдээс үүсмэл хогийн цэгийн судалгааг нэгтгэн авч эхэлжээ. Ирэх сараас мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагатай хамтран олон нийтийн байцаагчдыг чадваржуулах нэгдсэн сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн аж.

Б.Заяа

関連ニュース
コメント