Майамигийн Гран-Прид Л.Норрис түрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТВАШИНГТОН, 2024
оны тавдугаар сарын 6 /AFP/. Майамигийн Гран-Прид “Макларен” багийн Ландо
Норрис дэлхийн аварга Макс Ферстаппенийг ардаа орхисноор карьерынхаа анхны “Формула-1”
ангиллын уралдааны түрүүг авлаа.
Л.Норрис “Макларен”-ы
төлөөх 110 дахь уралдаандаа М.Ферстаппенийг долоон секундээр илүүрхсэн бол “Феррари”-гийн
Чарльз Леклерк гуравдугаар байрт оржээ.
Энэ удаагийн Гран-Прид ялалт байгуулаагүй хэдий ч М.Ферстаппен улирлын эхний таван гарааны дөрөвт нь
түрүүлж, дэлхийн аваргын чансааг 138 оноотойгоор тэргүүлж байгаа юм. Харин түүний
багийн анд Серхио Перез 101 оноотойгоор удаалж байгаа бол Ч.Леклерк /98 оноо/ гуравдугаарт бичигдэж байна.
Харин “World Constructors' Championship” үзүүлэлтээр “Ред Булл” баг тэргүүн байрт /237 оноо/ бичигдэж
байгаа бол шилдэг гуравт “Феррари” /189/, “Макларен” /127/ багууд багтаж
байна.
"Формула-1" ангиллын уралдааны 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоо дахь гараа энэ сарын 17-19-ний өдрүүдэд Итали улсад болно.