“Лего” компани газрын тосоор хийдэг хуванцраас татгалзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
БИЛЛУНН, 2024 оны наймдугаар сарын 29 /The Guardian/. Данийн угсардаг тоглоом үйлдвэрлэгч “Лего” компани 2026 он гэхэд тоглоомынхоо тал хувийг газрын тосоор хийдэг хуванцрын түүхий эдээр бус сэргээгдэх эсвэл дахин боловсруулсан материалаар үйлдвэрлэхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ.
Компанийн төлөөлөгчийн хэлснээр, тус компани нь газрын тосоор хийдэг хуванцрын түүхий эдийг бүрэн сольж, тоглоомоо байгаль орчинд ээлтэй болгох чиглэлээр ажиллаж байгаа ба аажмаар илүү үнэтэй сэргээгдэх, дахин боловсруулсан хуванцар руу шилжиж байгаа бөгөөд 2032 он гэхэд энэ зорилгодоо бүрэн хүрнэ гэж найдаж байгаа ажээ.
Дээрх зорилгодоо хүрэхийн тулд тус компани ийм төрлийн түүхий эд үйлдвэрлэгчидтэй хэд хэдэн гэрээ хэлэлцээр байгуулж, урт хугацааны нийлүүлэлтийг хангахаар төлөвлөж байна. Нийтдээ "Lego" нь газрын тосоор хийдэг хуванцрыг орлож чадах түүхий эдийг олохын тулд 600 гаруй материалыг туршжээ.