2025 оны IV улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2025-11-12 09:11:22

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. 2025 оны IV улирлын ерөнхий шалгалт нийслэл болон 21 аймагт өнөөдөр нэгэн зэрэг эхэллээ.

 

Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг улирал тутам зохион байгуулдаг.

 

Энэ улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 3072 иргэн бүртгүүлснээс 1506 нь Улаанбаатар хотод шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Шалгалтыг нийслэлд энэ сарын 12-14-нд, Орхон аймагт 12-13-нд, бусад аймагт өнөөдөр зохион байгуулах юм.

 

 

Ерөнхий шалгалтыг зохион байгуулах төв комиссын дарга Б.Төгсцэнгэл нээж хэлэхдээ, “Төрийн албаны ерөнхий шалгалтыг зарлаж, бүртгэхээс эхлээд дүн үнэлгээ нь гарах хүртэлх бүхий л алхмыг цаг хугацаа, орон зай, тэр тусмаа хүнээс үл хамааралтай болгож, цахимжуулсан нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс хийж, хэрэгжүүлсэн чухал шинэтгэл бөгөөд шалгалтад оролцогч бүхэнд ижил, тэгш боломжийг олгож өгсөн. Цаашид шалгалтын зохион байгуулалтыг улам боловсронгуй, иргэдэд илүү боломж олгосон зохицуулалтыг бий болгож, бэхжүүлэх нь бидний зорилго юм. Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албан хаагчдын мэдлэг, чадвар, харилцаа, хандлагыг цогц болсон “Чадамжийг хүрээ”-г 12 агуулга, 39 нэгжээр баталлаа. Энэ бол үндэсний онцлог болоод гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын харьцуулсан судалгааны үр дүн, олон улсын туршлагад суурилсан цогц шинэчлэл, төрийн албаны хөгжил, шинэтгэлд нээсэн нэгэн түүхэн хуудас юм” гэлээ.

 

Нийслэл дэх шалгалтыг Яармаг дахь нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулж буй бөгөөд өдөртөө таван ээлжээр, нэг ээлждээ 100 иргэн шалгалт өгөх боломжийг бүрдүүлжээ



関連ニュース