Хүнсний худалдааны борлуулалт 10.9 их наяд төгрөгт хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Худалдааны салбарын борлуулалтын орлого 2025 оны эхний 9 сард 48.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 289.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Салбарын
борлуулалтын орлогын 22.4 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 77.6 хувийг хүнсний бус
бүтээгдэхүүний борлуулалт байна.
Хүнсний
худалдааны борлуулалт 10.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 572.7
тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Мөн орлогын 44.0 хувь нь бөөний худалдаа, 6 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна. Жижиглэн худалдааны орлого 27.2 их наяд төгрөгт хүрсэн аж. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 587. тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж.
Худалдааны
салбарын борлуулалтын орлогын 86 хувь нь Улаанбаатар, 3.4 хувь нь Өмнөговь, 1.2
хувь нь Орхон, 1.3 хувь нь Дархан-Уул аймагт оногдож байгаа нь салбарын нийт
борлуулалтын 91.8 хувийг бүрдүүлсэн байна.
Ulaanbaatar