ГОВЬ-АЛТАЙ: “Зөөврийн номын сан”-гийн үйл ажиллагаа сумдад үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг 2025 оны 11 дүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн “Жангар” нийтийн номын сангаас “Зөөврийн номын сан” үйл ажиллагааг сумдад зохион байгуулж байна.
Соёлын бүтээлч сарын хүрээнд Говь-Алтай аймгийн Жангар нийтийн номын сангаас сумдын номын санд мэргэжил арга зүйн зөвлөгөө болон зөөврийн номын үйлчилгээгээр хүрч ажиллаж байна.
10 дугаар сараас өрнүүлж байгаа энэ үйл ажиллагааг хойд бүсийн сумдад явуулсан бол энэ сард урд бүсийн сумдад үргэлжилнэ.
11 дүгээр сарын 11-нд Эрдэнэ суманд ажиллаж, сумын Соёлын төвийн номын санч Ч.Энхбаяр номын сангийн нэгдсэн бүртгэл, нэг бүрчилсэн бүртгэл, өдөр тутмын бүртгэл, фондын зохион байгуулалтаар арга зүйн зөвөлгөө өгчээ.
Эрдэнэ сумын номын сан 6876 номын фондтойгоор үйл ажиллагаагаа явуулж иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.
Энэ үйл ажиллагааг “Жангар” номын сангаас тогтмол зохион байгуулж, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд явуулдаг юм.
Ulaanbaatar