СҮХБААТАР: Дуулим тал төслийн баг "Гангар хун" цомын эзнээр тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны
арванхёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн оны шилдгийг шалгаруулдаг “Гангар хун - 2025” ёслолын цомын
эзнээр "Дуулим тал" төслийн баг хамт олон тодорлоо.
Тал нутгийн дундаршгүй омог бахархал, Сэцэн хан дээдсийн өвлүүлсэн өв, Дарьгангын их өв соёл, ёс заншил, Тал нутгийн түүх, шастирыг сурталчилсан цуврал хэвлэл, театр кино, эрдэм шинжилгээ судалгааны бүтээлүүдээрээ дамжуулан орон нутгаа сурталчлан,
аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой тус төслийг өдгөө ч үргэлжилж буй.
Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс зохион байгуулдаг "Гангар хун" ёслол хүндэтгэлийн цэнгүүн арванхоёрдугаар сарын 7-нд найм дахь жилдээ болсон нь энэ юм.
Ulaanbaatar