ӨМНӨГОВЬ: Мал, амьтдын тооллого салбарын нэмэгдэл өртгийг тооцох боломжийг бүрдүүлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
ДАЛАНЗАДГАД, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Мал, тэжээвэр амьтдын тооллогыг орон даяар энэ сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулна.
Өмнөговь
аймаг 2024 оны эцэст мал
тооллогын урьдчилсан дүнгээр 1.9 сая толгой мал тоолуулж байсан юм.
Мал
тооллогыг явуулснаар мал, амьтдын тоо толгойн өсөлт, бууралт, сүргийн бүтцэд
гарч байгаа өөрчлөлт, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэргийг тооцож,
улмаар мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох боломжийг бүрдүүлдэг.
Мөн
хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлого боловсруулах, малчдад даатгалын
нөхөн төлбөр олгох, малын тоо толгойн татвар бүрдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээ
үзүүлэх, сүү, ноос, арьс ширний урамшуулал олгох, малчдын нийгмийн халамж,
малчдын зээл, ажил эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, аймаг, орон нутгийн
эдийн засгийн чадавхыг үнэлэх зэрэг ач холбогдолтой юм.
Энэ
жилийн мал тооллогоор мал тооллогын А дансан дээр зөвхөн өрхийн тэргүүний нэр дээр бичигддэг
байсан бол эхнэр нөхрийн нэр хамт бүртгэгдэж, тоолдог болж байгаагаараа онцлогтой байна.
Тодруулбал,
эмэгтэйчүүд өмчлөх эрхээ эдэлж бүх төрлийн зээлд хамрагдах, гадаад явах, нийгмийн
бусад харилцаанд оролцох, эдийн засгийн олон боломж нээгдэж байгаа юм.
Ulaanbaatar