ӨМНӨГОВЬ: Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2.1 хувиар өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ арванхоёрдугаар сарын эхний 10 хоногийн байдлаар өссөн үзүүлэлттэй байна.
Даланзадгад сумын гол нэрийн бараа бүтээгдэхүүний долоо хоногийн дундаж үнийн
мэдээллээр өндөг 618-633 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 2610-2650 төгрөг, элсэн
чихэр 4490-4590 төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь өмнөх сарынхаас 2.1 хувиар өсжээ.
Харин бусад бараа
бүтээгдэхүүний үнэ тогтвортой адуу болон хонины мах 12500, ямааны мах 12000, сүү
5500, цагаан будаа 4250, А92 бензин 2750, дизель түлшийг 3450 төгрөгөөр худалдаж байна.
Ulaanbaatar