Ой хээрийн түймрээс сэргийлэх чиглэлд хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-09 15:14:01

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


ОБЕГ-ын мэдээлснээр, уулзалтаар Шадар сайд Х.Ганхуяг хоёр улсын хил орчмын бүс нутагт гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх болон ой, хээрийн түймрийн үед хамтарсан хариу арга хэмжээг сайжруулах шаардлагатайг онцлоод энэ чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр талууд хэлэлцэв. 


Элчин сайд А.Н.Евсиков ОХУ-аас түлш, шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгааг онцлоод Монгол Улс нөөцийн сав барих ажлаа шуурхай шийдвэрлэх нь нэн чухал гэдгийг хэлсэн юм. Энэ асуудал дээр Шадар сайд Х.Ганхуяг 200 мянган тонн багтаамжтай түлшний нөөцийн сав барих төсвийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа шийдвэрлүүлсэн талаар мэдээллээ.


Мөн баруун бүсийн аймгуудаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан улаан буудайн нийлүүлэлтийг эрчимжүүлэх шаардлагатайг Шадар сайд Х.Ганхуяг онцлов. 

 

関連ニュース