Хүүхдийн тасаг ачаалал ихтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн ачаалал эрс нэмэгджээ. Тус тасаг 40 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар 58 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Зарим өрөөнүүдэд нэмэлт орыг шахаж байршуулсан бол биднийг очиход хоёр ч хүүхэд коридорт, өрөө сулрахыг хүлээсэн байдалтай байсан юм.
Ханиад томуунаас гадна суулгалт, цусан суулга идэвхжих хандлагатай байгааг эмч нар хэлж байна. Тэд хэлэхдээ, "Гэрээр дур мэдэн эмчлэх гэж цаг алдах бус өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаад эмчийн жороор эмчилгээгээ эхлүүлж хэвшмээр байна. Цаг алдсанаар хүүхдүүд хүндэрч, уушигны хатгалгаа, дагалдах хүндрэлүүд гарч байна" хэмээн онцлов.
Даац хэтрэн ачаалал ихтэй байгаатай холбогдуулан өрхийн эмнэлгийн эмч нарыг амбулаторийн үзлэгийг уртасгасан цагаар хийлгэх талаар өнөөдөр хурлаар авч хэлэлцэх аж. Мөн Хүүхдийн тасагт түр хугацаанд, нэмэлтээр сувилагч ажиллуулахаар болжээ.
Хүүхдийн тасагт одоогийн байдлаар гурван эмч, 11 сувилагч ажиллаж байна.
Б.Мөнхзул