Бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд учруулахгүй байхыг анхааруулав
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Улсын Онцгой комиссын шийдвэр,
аймгийн Засаг даргын А/68 дугаар захирамжийн дагуу энэ сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл
аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж
байгаатай холбогдуулан иргэд,
жолооч та бүхэн баталгаагүй зам, замгүй газар, уул хад, гол устай газраар
зорчиж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд учруулахгүй байхыг аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа.
1517 өдөр