Гэрэл зурагчин Т.Түмэнбаярыг Сэлэнгэ аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагнав
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн хэвлэлийн салбар тэр дундаа гэрэл зургийн түүхэнд тод мөртэй, илүүрхэх чансаатай гэрэл зурагчин бол Түвдэндоржийн Түмэнбаяр юм. Тэрээр Сэлэнгэ нутгийн үзэсгэлэнт байгаль, хүн зоны эгэл амьдрал аж ахуй, түүхэн үйл явдал, тэмдэглэлт баяр ёслол, уран сайхны хөрөг зэрэг гэрэл зургуудаараа олонд хэдийнэ танил болсон зурагчин.
1093 өдөр