Сарын сүүл хагаст цасан болон шороон шуургатай
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ оны 12 дугаар сард агаарын дундаж температур Баян-Өндөр, Шинэжинст, Баянлигийн өмнөд хэсгээр 10-12 градус, Баянцагаан, Баацагаан, Жинст, Богдын нутаг, Баянговь, Баянлигийн төв болон хойд хэсгээр 12-14 градус, Хангайн уулархаг нутгаар 22-28 градус, бусад нутгаар 14-20 градус хүйтэн буюу нийт нутгаар олон жилийн дунджийн /ОЖД/ орчим байхыг Баянхонгор аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
1234 өдөр