УИХ-ын дарга Г.Занданшатар Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Түүнийг УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакар, Б.Бейсен, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд Зульфхар, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тилейхан зэрэг албаны хүмүүс дагалдан явна.
1278 өдөр