Хамарын хийдийн гэр буудлуудыг үйлчилгээний стандартад нийцүүлнэ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт буй бурханы шашны томоохон төв Хамарын хийдийн орчмыг тохижуулах, энд үйл ажиллагаа явуулдаг гэр буудлын үйлчилгээг сайжруулах, эрүүл ахуйн болоод бусад хуулиар тогтоосон дүрэм журмыг мөрдүүлэх ажлыг орон нутгаас зохион байгуулж байна. ҮҮнтэй холбоотой энэ хавийн гэр буудлуудыг үйлчилгээний стандарттай болгох, хаягжуулах, эрүүл аюулгүйн шаардлага хангасан нойлтой болгох асуудлыг ирэх зургадугаар сар гэхэд шийдвэрлэхээр болжээ.
2223 өдөр