СҮХБААТАР: Уурхайн тээвэрлэлтийг нутгийн иргэд эсэргүүцэж зам хаажээ
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Бичигт боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн
экспортолдог бүх компанийн тээвэрлэлт Эрдэнэцагаан сумын нутгаар өнгөрдөг. Сумын
баруун, зүүн талаар өдөрт 4-5 уурхайн 200 орчим том оврын машин тээвэрлэлт
хийдэг. Ингэж олон тооны машин өдөр бүрийн давтамжтай явах нь маш их тоосжилтыг
бий болгоод зогсохгүй энэ нь иргэдийн эрүүл мэнд, малын чанарт сөргөөр нөлөөлж
буй учир нутгийн иргэд тээвэрлэлтийг эсэргүүцэж, замыг нь хаажээ.
788 өдөр