Хөдөөг хоршоодод тулгуурлан хөгжүүлэх загварыг танилцуулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн
Борнуур, Сүмбэр суманд малчдын дунд бэлчээр ашиглагчдын 12 хэсэг
байгуулагджээ. Хэсгүүд бэлчээр ашиглах талаар сумын Засаг дарга нартай
гэрээ хийн, дундын сан бүрдүүлэн хуримтлалтай болж, малчдын хэрэгцээнд
зориулан 70 га талбайд тэжээлийн нэг болон олон наст тэжээл тариалж, 30
сая төгрөгийн эх үүсвэр бүхий 15 бичил төсөл хэрэгжүүлжээ.
1159 өдөр