“Монгол Улсын үндэсний атлас” бүтээлийг БШУ-ы сайдад өргөн барив
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын Үндэсний Атлас” бүтээлийн дээжийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд тус бүтээлийн ерөнхий редактор, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Доржготов, орлогч редактор доктор Д.Баттогтох, Үндэсний атласын редакцын зөвлөлийн дарга ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Редакцын зөвлөлийн орлогч дарга ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) А.Дашцэрэн нар гардуулан өглөө.
118 өдөр