“Zoom” үйлчилгээг ашиглан цахим хичээл явуулахыг хоригложээ
СИНГАПУР. /TASS/. Сингапурын Боловсролын яам дунд сургуулиудын хичээлийг “Zoom” үйлчилгээ ашиглан явуулахыг хоригложээ. Хичээл явуулах үеэр хакерууд тус үйлчилгээнд нэвтэрч, садар самууныг сурталчилсан зураг байршуулсан хэрэг гарсантай холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна. “Zoom” нь видео хэлбэрээр хурал, цуглаан явуулах боломжийг олгодог үйлчилгээ юм.
1448 өдөр