В.Путин, Н.Моди нар хэлэлцээ хийжээ
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 6 /AP/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой хэлэлцээ хийж, эдийн засгийн харилцаагаа төрөлжүүлэхээр тохиролцжээ. Оростой тогтоосон түншлэлээ эргэн харахыг АНУ-ын зүгээс Энэтхэгт шаардаж буй үед энэ уулзалт боллоо.
6 өдөр