Хонконгт зул сарын баярын өмнөх өдөр жагсаал болжээ
ХОНКОНГ. /Kyodo/. Хонконгт мягмар гарагт буюу зул сарын баярын өмнөх өдөр Засгийн газрыг эсэргүүцэгчид жуулчдын аялах дуртай газруудад жагсжээ. Цагдаагийн ажилтнууд жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, нунтаг чинжүү шүршигч, резинэн сумтай буу болон бусад хэрэгслийг ашиглажээ.
1576 өдөр