Л.Эллисон Warner Bros.-той холбоотой хэлцэлд баталгаа гаргажээ
НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Forbes/. Paramount Skydance Corp. компани Warner Bros. Discovery-г (WBD) худалдан авах саналынхаа нөхцөлийг дахин хянаж, программ хангамж хөгжүүлэгч Oracle компанийг хамтран үүсгэн байгуулагч, тэрбумтан Ларри Эллисоны зүгээс 40.4 тэрбум ам.долларын хэмжээтэй хувийн, цуцлагдашгүй санхүүгийн баталгааг тусгасныг даваа гарагт мэдээлжээ. Энэ тухай Paramount компанийн албан ёсны мэдэгдэлд дурдсан байна. Ларри Эллисоны хүү, кино продюсер Дэвид Эллисон нь Paramount Skydance Productions компанийн тэргүүн юм.
17 цаг