Цагааннуур-Бураатын даваа чиглэлийн зам дээр зургаан хяналтын пост ажиллана
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын шийдвэрээр Хот хоорондын болон орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр өглөөний 06:00 цагаас нээсэн. Олон тээврийн хэрэгсэл нэгэн зэрэг орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож эхэлсэнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байнгын хоёр /Цагаан нуур, Шар нуур/, явуулын дөрвөн /30 км дэх хяналтын цэг, Хар сай, Толбо,Бураатын даваа/ пост ажиллаж байна.
1966 өдөр