ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Д.Цогт-Эрдэнэ: Бүжгийн урлагийн төлөөх зорилго мөрөөдөлд минь хязгаар үгүй
Хэнтий /МОНЦАМЭ/. Урлаг хэмээх гэгээн ертөнцийн нэгэн эд эс болж, тэр дундаа бүжгийн урлагийг хөгжүүлэх их үйлсэд өөрийн хүч оюунаа чилээж яваа эрхэм бол Хэнтий аймгийн Гал бичин жилийн “Оны алдартан”, Ардын Дуу Бүжгийн Хан Хэнтий чуулгын  бүжиг ангийн багш, бүжиг дэглээч, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Дашдоржийн Цогт-Эрдэнэ юм. Түүний хувьд бүжгийн урлагт хүүхэд ахуй наснаасаа хөл тавьж, түүнээс хойш 20 гаруй жил урлагтай нөхөрлөн, олон шилдэг уран бүтээлийг тайзнаа амилуулж, олонд түгээж  яваа хөдөлмөрч нэгэн билээ. Хэнтий аймгийн гал бичин жилийн “Оны  алдартан” шалгаруулах арга хэмжээнд нийт 18 салбарын 42 хүн нэр дэвшсэнээс 5 шалгуур үзүүлэлтийн дүнгээр “Оны 9 алдартан”-ы нэг болж,  урлаг соёлын салбараас тодорсон Д.Цогт-Эрдэнэ багштай уулзаж, түүний ажил амьдрал, хүсэл мөрөөдлийнх нь тухай ярилцаж,  бүжгийн урлагийн тухай бодол сэтгэгдлийг нь сонслоо.     
2445 өдөр