Нэг ажлын хэсэг, сонгуулийн хуулийн хоёр төсөл
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар захирамжаар парламентын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагджээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд ажлын хэсгийн ахлагчаар парламентад суудалтай 3 намыг төлөөлж гишүүн Т.Доржханд /ХҮН/, Л.Мөнхбаатар /МАН/, С.Одонтуяа /АН/, Д.Тогтохсүрэн /МАН/, О.Цогтгэрэл /АН/, нар багтжээ. Ажлын хэсгийн ахлагч, гишүүд УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өргөн мэдүүлэхээр товложээ.
625 өдөр