Соёлын олон янз байдлын дэлхийн өдөр
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёл нь үндэс угсаа, хүйс, арьсны өнгө, хэл, шашин шүтлэг, түүх, урлаг, хөгжим гээд өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Тэдгээрийн анхны элементүүд нь бусдын нөлөөг хүлээн авч, мөн чанараа хадгалахын зэрэгцээ харилцан уялдаатай болдог байх жишээтэй. Мэдээжийн зүйл мэт санагдах ч соёлын зайлшгүй шаардлагатай өвөрмөц шинж чанар нь олон янз байдалд олон соёлыг бий болгожээ. Олон янз байдлын соёл байхын тулд өөр өөр бүлгүүдийн хэд хэдэн соёл байх хэрэгтэй болно. Эдгээр соёл нь урьд өмнө харилцан уялдаатай байсан. Мөн тодорхой үед өөр хоорондоо холбоотой байж мэдэх юм. Аль ч тохиолдолд өөр өөр шинж чанартай соёлууд зэрэгцэн оршиж байвал соёлын олон янз байдал үүсч бий болно гэж үздэг.
744 өдөр