СЭЛЭНГЭ
СЭЛЭНГЭ: Алтан маркийн цуглуулгыг 4.4 сая төгрөгөөр арилжааллаа
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Монгол шуудан үйлчилгээний газар дэргэдээ Монгол маркийн танхимтай болж буй талаар өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 17-ны өдөр тус танхим албан ёсоор нээлтээ хийж, үйлчлүүлэгчдэдээ нэгэн шинэ үзмэрээр бэлэг барилаа. УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат нарын дэмжлэгтэйгээр байгуулж байгаа энэхүү танхим нь Монгол Улсын шуудан үйлчилгээний газрын хэмжээнд анхны Монгол маркийн танхим гэдгээрээ онцлогтой юм.   Нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн мэндчилгээг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог дамжууллаа.  Мөн энэ үеэр ховор маркийн дуудлага худалдаа болж нийтдээ ховор 5 марк, нэг ил захидал, анхны захидлын дугтуйны дуудлага худалдаа тус тус болж, бүгд амжилттай арилжаалагдлаа. 
3 өдөр