СҮХБААТАР: 10 гаруй сумын малчдад мал үржүүлэг, технологийн үйлчилгээг хүргэж байна
Баруун-Урт 2026 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний “Шавхагдашгүй баялаг” компани сүүлийн долоон жил хуц, ухнын түрээсийн үйл ажиллагаа явуулж байна. 2025 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 100,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдан үйл ажиллагаагаа өргөжүүлсэн бөгөөд одоогоор Сүхбаатар, Хэнтийн аймгийн 10 гаруй сумын малчдад хүрч ажиллаж байна.
4 өдөр