ӨМНӨГОВЬ: Боловсролын салбарт 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна
Даланзадгад, 2025 оны наймдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг энэ онд боловсролын салбартаа 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Тодруулбал, орон нутгийн төсвөөр хоёр сургууль, гурван цэцэрлэг, нэг дотуур байрны барилга, өргөтгөлийн дөрвөн барилга, найман сургууль, цэцэрлэг, дотуур байранд их засвар хийжээ.
2 өдөр