Л.Мөнхтүшиг: Гадаадад байгаа иргэдэд туслах хүсэлтийг 50 улсын Засгийн газарт тавьсан
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинд шинэ цар тахал дэгдэж хүн төрөлхтөн олон хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна. Түүний нэг нь улс орнууд хөл хорио тогтоож хилээ хаасан энэ үед эх орондоо харих хүсэлтэй байгаа иргэдийн асуудал. Монгол Улсын хувьд, өнөөдрийн байдлаар гадаадад байгаа 15 мянган иргэнээ тусгай нислэгээр татан авчээ. Цаашид тусгай нислэгүүд үргэлжлэх ч нутаг буцах хүсэлтэй байгаа иргэдийн тоо 10 мянгаас буурахгүй байгаа юм. Иргэдээ татан авах ажиллагаа, түүний хүндрэл бэрхшээл, цаг үеийн зарим асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигтэй ярилцлаа.
1358 өдөр