ДЭМБ-ын мэргэжилтнүүд тусгаарлалтаас гарч, коронавирусний үүслийг судлах ажилдаа оров
Бээжин /МОНЦАМЭ/. Коронавирусний үүсэл гарлыг судлах ДЭМБ-ын
мэргэжилтнүүдийн баг тун удахгүй Ухань хотын Вирус судлалын хүрээлэн, Хуанань
далайн амьтны бөөний зах, тус хотод байрладаг Хятадын Өвчнийг хянах, урьдчилан
сэргийлэх төвийн лаборатори зэрэг газруудад очиж, нөхцөл байдалтай танилцан,
хяналт шалгалт явуулна хэмээн ДЭМБ өнөөдөр твиттер хуудсаараа мэдээлэв.
1503 өдөр