Радарт үл үзэгдэх сөнөөгч онгоц зохион бүтээснээ Хятад улс үзүүлнэ
БЭЭЖИН, 2024 оны арваннэгдүгээр сарын /CCTV/. Хятад улсад дунд оврын олон зориулалттай, радарт үл үзэгдэх шинэ “J-35A” сөнөөгч онгоц зохион бүтээжээ. Уг онгоцыг ирэх долоо хоногт Жухай хотод нээгдэх “Airshow China 2024” олон улсын агаар, сансрын техникийн үзэсгэлэнгийн үеэр танилцуулна гэж Хятадын Ардын чөлөөлөх армийн Агаарын цэргийн хүчний тоног төхөөрөмжийн хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч хурандаа Ню Вэнбо мэдэгджээ.
161 өдөр