ДАРХАН-УУЛ: Эмнэлэгт үзүүлэхээр цаг авсан ч үзүүлж чадаагүй, цагаа цуцлаагүй бол торгууль төлнө
Дархан, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Аймгийн нэгдсэн эмнэлгээс иргэдэд хандан мэдэгдэл хийлээ. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор цаг авч үзлэгийн цагийг баталгаажуулдаг ч тухайн өдөр, цаг, минутад ирдэггүй тохиолдол гардаг байна. Үүнээс үүдэн эмч нар шаардлагатай тусламж үйлчилгээг хэрэгтэй хүнд нь үзүүлж чадахгүйд хүрч байна гэв.
45 минут