Баян-Өлгий аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн Дэд сайдаар ахлуулсан Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцах ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Булган, Дэлүүн, Буянт, Алтай, Ногооннуур суманд ажиллалаа. Дэд сайд Ж.Сауле тус аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг танилцуулж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж үүрэг чиглэл өглөө.
1550 өдөр