Шинэ агуулгаар баяжсан Монгол-Энэтхэгийн стратегийн түншлэл
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга
Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын
урилгаар энэ сарын 19-23-нд тус улсад айлчиллаа. Тэрбээр айлчлалынхаа
хүрээнд, тус улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра
Моди нартай уулзаж албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн тэрбээр Монгол,
Энэтхэгийн бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож, тус улсын Сансрын төв
болон эрчим хүч, аутсорсингийн тэргүүлэх компаниудаар зочилж, хамтын
ажиллагааны асуудлаар санал солилцсон юм.
1674 өдөр