“Авто зогсоолын ухаалаг IOT шийдэл” төсөл шилдгээр шалгарлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын идэвхи, сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, залуучууд манлайлсан ухаалаг хот болоход тэдний хувь нэмрийг татан оролцуулах, шинэ санаа, шинэлэг шийдлийг дэмжих зорилгоор “Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” хакатон уралдааныг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон “Стартап Терминал” ХХК, “Үндэсний стартап фанд” ХХК хамтран арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс энэ сарын 9-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
1936 өдөр