Цагдаа, дотоодын цэргийн жүдогийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Спортын төв ордонд амралтын өдрөөс эхлээд байна. Энэ удаагийн тэмцээнийг Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас зохион байгуулж буй бөгөөд төв, орон нутгийн 27 байгууллагын 130 тамирчин хурд хүч, авхаалж самбаа сорьж байна.
2166 өдөр